Хэрлэн голд живж, амиа алджээ
Урин дулаан цагт иргэд амарч зугаалж яваад санамсахгүй байдлаасаа болж голд хөл алдан живэх, тогтоол усанд осолдох хэрэг гарсаар байна.
Мэдээллийн алба

Урин дулаан цагт иргэд амарч зугаалж яваад санамсахгүй байдлаасаа болж голд хөл алдан живэх, тогтоол усанд осолдох хэрэг гарсаар байна. Саяхан Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг дахь модон гүүрийн баруун талд Хэрлэн голд нэг иргэн живсэн хэрэг гарсан байна. Хохирогч 41 настай эрэгтэй, 2-р багийн оршин суугч байжээ. Уг хэргийг Аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
Б.Отгонбавуу /Дорнод аймаг дахь сурвалжлагч/


















