Хэрлэн голын ай сав газраар завьт эргүүл ажиллаж байна
Ойрын өдрүүдэд Хэрлэн голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбооотойгоор 8 дугаар сарын 24-нөөс эхлэн долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад тус голын ай сав газраар онцгой байдлын хэлтэс болон цагдаагийн хэлтсийн хамтарсан завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Мэдээллийн алба

Энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй байгаатай холбоотойгоор гол усанд эндэх тохиолдол багагүй гарч байгаа. Тийм ч учраас амралт зугаалга ихтэй байсан баяр наадмын өдрүүдэд дүүргийн онцгой байдлын хэлтсээс завьт эргүүлийг гарган ажиллуулж байсан бөгөөд энэ нь урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой байсан учраас дахин ийн эргүүл ажиллуулж эхлээд байгаа юм.
Завьт эргүүл ажиллах үеэр Хэрлэн голын усанд машинаа угаах, бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр голын эрэг дагуу зугаалах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.