Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрлэн, Онон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ

Наймдугаар сарын 07-ны өдрийн байдлаар Хэрлэн/Хонгон, Чойбалсан/, Барх/Батширээт/, Онон/Биндэр/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна. Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 17 см даван үерлэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрлэн, Онон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ
Хэрлэн, Онон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 07-ны өдрийн байдлаар Хэрлэн/Хонгон, Чойбалсан/, Барх/Батширээт/, Онон/Биндэр/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна. Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 17 см даван үерлэж байна.

Наймдугаар сарын 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Хуваалцах