Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг шинэ байрандаа нүүж оров
Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг өнөөдөр 150 хүүхдийн багтаамжтай шинэ барилгадаа нүүн орж, нээлтийн ёслолоо хийлээ.
Мэдээллийн алба

Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг өнөөдөр 150 хүүхдийн багтаамжтай шинэ барилгадаа нүүн орж, нээлтийн ёслолоо хийлээ. Дээрх цэцэрлэг нь 30 жилийн турш зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд аймаг, орон нутгийн удирдлагуудын хүчин чармайлалтаар ийнхүү шинэ байртай болжээ. Цэцэрлэгийн барилгыг А.Тулга захиралтай “Аглут” ХХК-ийн барилгачид барьж хугацаанд нь хүлээлгэн өгсөн байна.


















