Хэрлэн сумын нэгдүгээр багт шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт баригдсан 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 18-р цэцэрлэг үүдээ нээж хүүхдүүдээ хүлээн авлаа.
Мэдээллийн алба

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт баригдсан 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 18-р цэцэрлэг үүдээ нээж хүүхдүүдээ хүлээн авлаа.
Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батзориг, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх болон албаны хүмүүс эцэг, эхчүүд, иргэд оролцлоо.

Хэрлэн сумын 1-р багт байрлах 18 дугаар цэцэрлэг 5 бүлэгтэй 120 хүүхдийн хүчин чадалтай 23 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг орон нутгийн “Дорнын оч” XXK барьж гүйцэтгэжээ. Иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд хүүхдүүдээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус цэцэрлэгт орон нутгийн зүгээс дотоод тохижилт, зөөлөн эдлэл авахад зориулж 4.0 сая төгрөг шийдвэрлэжээ.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 7 цэцэрлэг сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 87%-ийг хамруулж байгаа бол аймгийн удирдлагууд ирэх онд нийт хүүхдийн 90 орчим хувийг хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж бүхий тус цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдэж, жил бүр 2-5 насны хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ


















