Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргалаа

Дорнод аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн долоо хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16.8 хувьд, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.1 хувийг эзэлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргалаа
Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргалаа. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн долоо хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16.8 хувьд, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.1 хувийг эзэлж байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журамд заасны дагуу сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийг түр хаах тухай Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Хуваалцах