Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрлэнгийн шалгах товчоо зориулалтын байртай боллоо

Постын байр ирснээр мал эмнэлгийн ариутгалын цэгт ашиглаж байсан зөөврийн байрыг хураагдсан түүхий эд хадгалах байр болгожээ. Хяналт шалгалт ариутгал халдваргүйтгэлийн постонд ажиллаж байгаа алба хаагчдад Онцгой комиссын гишүүд хяналт тавин ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрлэнгийн шалгах товчоо зориулалтын байртай боллоо
Хэрлэнгийн шалгах товчоо зориулалтын байртай боллоо. Зураг: МҮОНРТ

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Хэрлэнгийн шалган бүртгэх товчоонд хяналт шалгалтын цэг ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэсэн 45 хоногийн хугацаанд хяналт шалгалтанд 7901 тээврийн хэрэгсэл, 27232 зорчигчид хамрагдаж, 365 толгой мал, 343.8 тонн мах нэвтрүүлж, 5157 ширхэг санамж тарааж, 5604 тээврийн хэрэгсэлд ариутгал хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ сарын 22-ны өдөр Постын зориулалтын байр авчирч Хэрлэн авто тээврийн шалган бүртгэх товчоонд байрлуулжээ. Постын байр ирснээр мал эмнэлгийн ариутгалын цэгт ашиглаж байсан зөөврийн байрыг хураагдсан түүхий эд хадгалах байр болгожээ. Хяналт шалгалт ариутгал халдваргүйтгэлийн постонд ажиллаж байгаа алба хаагчдад Онцгой комиссын гишүүд хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах