Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрмэн дэнжийн гүүрийг барих ажил 60 хувьтай үргэлжилж байна

Төв аймгийн Өндөрширээт сумын хэрмэн дэнжийн гүүрийн жижиг арлын далан 2011 онд үерийн улмаас сэтэрч, Баянтуулын 1 дүгээр багийн иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрмэн дэнжийн гүүрийг барих ажил 60 хувьтай үргэлжилж байна
Хэрмэн дэнжийн гүүрийг барих ажил 60 хувьтай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Өндөрширээт сумын хэрмэн дэнжийн гүүрийн жижиг арлын далан 2011 онд үерийн улмаас сэтэрч, Баянтуулын 1 дүгээр багийн иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон. Энэ даланг Баянтуул 1-р багийн иргэд 2013, 2017 онд өөрсдийн хүч, хөрөнгөөр засварлаж янзалсан боловч 2019 онд хүчтэй үерийн улмаас засварлагдахааргүй болжээ.

Иймээс Баянтуул 1 дүгээр багийн иргэд өөрсдөө санал, санаачилга гарган хуучин жижиг гүүр байсан суурин дээр 21 метр урт, 3м өргөн гүүр барихаар төлөвлөн гүүрний ажлыг эхлүүлсэн байна. Одоогоор ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна. Энэ ажилд багийн 84 иргэн оролцож, 13 портер машин ашиглаж байна.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Хуваалцах