Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Херо” Б.Баатар Асашёорюүгийн сүрэнд дарагдав

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоор хуран цугласан наадамчин олон дунд содон өнгө нэмсэн кочид бол “Херо интертайнмент”-ын Б.Баатар, Асашёорюу Д.Дагвадорж хоёр.

Э.
Э.Болор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Херо” Б.Баатар Асашёорюүгийн сүрэнд дарагдав
“Херо” Б.Баатар Асашёорюүгийн сүрэнд дарагдав. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоор хуран цугласан наадамчин олон дунд содон өнгө нэмсэн зочид бол “Херо интертайнмент”-ын Б.Баатар, Асашёорюу Д.Дагвадорж хоёр. Хөтлөлцөх шахам алхах тэд дээлний өнгө, гутал зэргээрээ хоршсон боловч их аваргынх арай л жинтэй басхүү чамин харагдана лээ. Харин тэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хойш сүрхий дотно нөхөрлөх болсон бөгөөд хаа ч явсан цуг болжээ. Харин Херо Б.Баатар толгой нүцгэн яваа нь сайхан Монгол дээлний сүрийг унтрааж, сүртэй аваргын хажууд арай л жул харагдана. Тэгээд ч нэвтрүүлгийн ар талыг мэддэг хүн ховор тул наадамчин олон Б.Баатарыг дайран шахан Асашёорюү аварга руу хуйларч, гарыг нь атган зургаа татуулж байх зуур эрхэм найруулагч залхсан шинжтэй аваргыг харж зогсоно лээ.

Хуваалцах