Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хэрсүү гурвалжин" гэж юу вэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тушаалаар цар тахлын үед далд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр "Хэрсүү гурвалжин" ажлын хэсэг байгуулж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хэрсүү гурвалжин" гэж юу вэ
"Хэрсүү гурвалжин" гэж юу вэ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тушаалаар цар тахлын үед далд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр "Хэрсүү гурвалжин" ажлын хэсэг байгуулж худаг, дэлгүүрийн худалдагч, хөрш гурвын холбоо хяналтыг сайжруулах ажил хийж байна.

Өнөөдрийн байдлаар хатуу хөл хорио үл хамаарах гурван субъект нь худгийн ус түгээгч, хүнсний дэлгүүрийн худалдач, бас хөрш айл юм. Энэ "гурвалжин" хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна уу, нүд ам нь хөхөрсөн, ус авахдаа доголж бэртсэн байна уу гэдгийг хэрсүү ажиглан мэдэж 107, 108 утас руу дуудлага өгч хүүхдийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх ёстой юм байна.

Хуваалцах