Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хэсгийн байцаагч-2016" тэмцээн боллоо

Цагдаагийн байгууллагын хэмжээнд “Хэсгийн байцаагч-2016” тэмцээнийг Булган аймагт зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хэсгийн байцаагч-2016" тэмцээн боллоо
"Хэсгийн байцаагч-2016" тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагын хэмжээнд “Хэсгийн байцаагч-2016” тэмцээнийг Булган аймагт зохион байгуулжээ. Тэмцээнд 21 аймаг, 17 дүүргийн 38 хэсгийн байцаагч оролцсон байна.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэсгийн байцаагч нарын албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх ажил мэргэжлийн ур чадварыг шалгах, шилдэг алба хаагчийг шалгаруулах зорилготой энэхүү тэмцээнийг Булган аймгийн Цагдаагийн газар амжилттай зохион байгуулжээ.

Тэмцээнд оролцсон цагдаагийн алба хаагч нар 2015 оны үр дүнгийн гэрээгээр А, В дүгнэгдсэн, 2016 оны тэргүүний хэсгийн байцаагчдыг оролцуулсан байна.

Эссэ бичлэг, гадаад хэл, компьютерийн хэрэглээ, буудлага, гүйлт, автомашин, мотоцикл жолоодох төрлөөр үргэлжилсэн тэмцээнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч дэслэгч н.Бат-Орших тэргүүн байр эзэлжээ. Хоёрдугаар байрт төв аймгийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч н.Баяр, гуравдугаар байрт Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч н.Цэвэлмаа, дөрөвдүгээр байрт Чингэлтэй дүүгийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч дэслэгч О.Амгаланбаатар, тавдугаар байрт Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч дэслэгч н.Наранчулуун нар оржээ.

Хуваалцах