Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хэт богино долгионы гар станцуудтай боллоо

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 500 000 төгрөгийн өртөг бүхий хэт богино долгионы 16 гар станцыг хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэт богино долгионы гар станцуудтай боллоо
Хэт богино долгионы гар станцуудтай боллоо. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 500 000 төгрөгийн өртөг бүхий хэт богино долгионы 16 гар станцыг хүлээлгэн өглөө. Гар станцууд нь “Baofeng” брэндийнх бөгөөд 5w чадалтай, 136-17411Нz, 400-520MhzH зурваст ажиллах боломжтой юм байна.

Ингэснээр мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдлээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах