Хэт даврагч бүлэглэлийн дөрвөн гишүүнийг устгажээ
Энэтхэгийн хойд хэсгийн Жамму, Кашмир мужид даваа гарагийн өглөө хүчнийхэн хэт даврагч бүлэглэлийн дөрвөн гишүүнийг устгалаа гэж “Эн-Ди-Ти-Ви” теле суваг мэдээлж байна.
Мэдээллийн алба

Энэтхэгийн хойд хэсгийн Жамму, Кашмир мужид даваа гарагийн өглөө хүчнийхэн хэт даврагч бүлэглэлийн дөрвөн гишүүнийг устгалаа гэж “Эн-Ди-Ти-Ви” теле суваг мэдээлж байна. Энэ үеэр мөн гурван цэргийн алба хаагч шархаджээ.
Энэтхэгийн цэрэгжсэн цагдаагийнхан өнөө өглөө Пулвама тойргийг дайчдаас цэвэрлэх ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэ ажиллагааны үеэр “Лашкар-э-Тайба” хэт даврагч бүлэглэлийн дайчдын орогнодог байрыг илрүүлжээ. Уг байранд АК-47 автомат буу, гар буу, гранат зэрэг олон тооны буу, зэвсэг хураалттай байсан гэнэ.
Пулвама тойрогт өнгөрөгч хоёрдугаар сарын 14-нд амиа золиослогч алан хядагч этгээд "мина"-жуулсан авто машинаар Энэтхэгийн хүчний авто машинуудыг дэлбэлсэн юм. Халдлагын улмаас 40 гаруй хүн амиа алдсан байдаг. Энэхүү алан хядах ажиллагаанаас болж Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдахад хүрсэн. Шинэ Делигээс Исламабадыг алан хядах ажиллагааны хариуцлагыг хүлээсэн “Жаиш-е-Мухаммад” бүлэглэлийн дайчдыг дэмждэг гэж буруутгаж байсан билээ.


















