Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хэт их жуулчлалын улмаас Канарын арлуудын оршин суугчдын амьжиргаа доройтож байна

Испанийн өөртөө засах муж болох Канарын арлууд бол жуулчдын ихээр зорин очдог газруудын нэг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэт их жуулчлалын улмаас Канарын арлуудын оршин суугчдын амьжиргаа доройтож байна
Хэт их жуулчлалын улмаас Канарын арлуудын оршин суугчдын амьжиргаа доройтож байна. Зураг: МҮОНРТ

Испанийн өөртөө засах муж болох Канарын арлууд бол жуулчдын ихээр зорин очдог газруудын нэг.

Өнгөрсөн онд энэ өөртөө засах муж 14 сая гадны жуулчин хүлээн авсан гэсэн мэдээлэл байна.

Түүхэндээ ийм их жуулчин анх удаа хүлээн авсан Канарын арлуудын оршин суугчид хэт их жуулчлалын улмаас тэдний аж байдал доройтож байна гэх шалтгаанаар эсэргүүцлийн жагсаал хийхээр болжээ.

Канарын арлуудын нэгт шинээр баригдах гэж байгаа хоёр буудлын барилгын талбайд өлсгөлөн зарлаж суулт хийнэ гэсэн хүмүүс ч байна. Жуулчид олноор энэ арлуудыг зорин ирснээр орон сууц, түрээсийн үнэ огцом нэмэгдэж, нутгийн уугуул оршин суугчид машин, агуйд хүртэл хоноглоход хүрч байна гэж дурджээ.

Тэдний эсэргүүцлийн жагсаал ирэх долоо хоногт эхэлнэ.

Хуваалцах