Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэт халалт ойрын өдрүүдэд үргэлжилнэ

Ялангуяа нутгийнхаа хойд хэсгээр 30-аас дээш градус халж, хур тундасны хэмжээ ч олон жилийн дунджаас бага байх аж.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэт халалт ойрын өдрүүдэд үргэлжилнэ
Хэт халалт ойрын өдрүүдэд үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд их халалт үргэлжлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээ, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна. Ялангуяа нутгийнхаа хойд хэсгээр 30-аас дээш градус халж, хур тундасны хэмжээ ч олон жилийн дунджаас бага байх аж. Их халж байгаагаас түр зуурын дуу цахилгаантай бороонд үерт автах, аянга буух байгалийн эрсдэл нэмэгдэж байгаа учир малчид ард иргэдийг үерийн амнаас нүүх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Үүнээс гадна их хуурайшилтаас үүдэн ой, хээрийн түймэр нэмэгдэж байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Хуваалцах