Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хэт халуунаас үүдсэн ашиг

Энэ зун Ази Европын зарим орнуудад хэт халсан нь сөрөг үр нөлөөтэй ч далайн эргийн үйлчилгээний газруудын орлого нэмэгджээ. Белградын далай гэж алдаршсан энэ нуурын эрэгт энэ зун урьд өмнө үзэгдээгүй олон хүн цугласан аж. Хэт халуунд сэрүүцэхийг хүсс…

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэт халуунаас үүдсэн ашиг
Хэт халуунаас үүдсэн ашиг. Зураг: МҮОНРТ

Энэ зун Ази Европын зарим орнуудад хэт халсан нь сөрөг үр нөлөөтэй ч далайн эргийн үйлчилгээний газруудын орлого нэмэгджээ. Белградын далай гэж алдаршсан энэ нуурын эрэгт энэ зун урьд өмнө үзэгдээгүй олон хүн цугласан аж. Хэт халуунд сэрүүцэхийг хүссэн иргэд олноороо үйлчлүүлэх болж, өдөртөө 150,000 хүн ирдэг тухай эндэхийн зохион байгуулагчид нь ярьж байна. Амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхдөөрөө амрах гэсэн хүмүүсийн хөлд дарагддаг тухай тэрээр мөн хэллээ. 1967 оноос эхлэн Белград хотын энэ нуурын эргийг амралт зугаалгын бүс болгосон ч 1990 оны эдийн засгийн хүндхэн үе, Югославын дайн зэргээс үүдэн нуурын эргийн амралт үүдээ хаахад хүрчээ. Харин одоо бол үйл ажиллагаа нь эргэн сэргэж, ашигтай ажиллах болсон юм. Агаарын хэм цельсийн 30 хэмээс буухгүй байгаа нь хүмүүсийг далайн эрэгт амрах таатай уур амьсгалыг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ эргийн амралтын бүсийн менежмент сайн байна гэж амрагчид нь хэлж байгаа юм. Учир нь энэ газрыг сэргээн засварлаж, амрагчдад тохь тухтай болгосноос гадна тэдний хэрэгцээг хангах бүх үйлчилгээг энд нэвтрүүлсэн байна.

Түлхүүр үг:het haluun
Хуваалцах