Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хэт халуунд машиндаа үлдээснээс болж хоёр хүүхэд нас баржээ

Манайд эцэг эхчүүд, эмээ өвөө нарт ч онцгой сэрэмжлүүлэг анхааруулга болохуйц мэдээллийг АНУ-ын Аризона Репаблик сонин нийтэлсэн байна. Аризона мужид нэг хоногт л гэхэд хүүхэд хэт халуунаас болж машинд нас барсан эмгэнэлт тохиолдол 2 удаа бүртгэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэт халуунд машиндаа үлдээснээс болж хоёр хүүхэд нас  баржээ
Хэт халуунд машиндаа үлдээснээс болж хоёр хүүхэд нас баржээ. Зураг: МҮОНРТ

Манайд эцэг эхчүүд, эмээ өвөө нарт ч онцгой сэрэмжлүүлэг анхааруулга болохуйц мэдээллийг АНУ-ын Аризона Репаблик сонин нийтэлсэн байна. Аризона мужид нэг хоногт л гэхэд хүүхэд хэт халуунаас болж машинд нас барсан эмгэнэлт тохиолдол 2 удаа бүртгэгдсэн байна.

Тодруулбал, аав нь нэг ойтой хүүхдээ машиндаа мартаж үлдээжээ. Олон цаг хэт халуун машинд байснаас тэр хүүхэд амиа алджээ. Нөгөө нэг тохиолдол нь, 7 сартай хүүг эмээ өвөө нь бас л мартаж 4 цаг халуун машинд байлгаснаас болж нас барсан явдал юм. Аризонагийн цагдаа нар эцэг эхчүүдэд хандаж машинаасаа буухдаа заавал арын суудлаа сайтар шалгаж байхыг анхааруулж байна.

Мөн дэлгүүр хоршоо үйлчилгээний газарт орохдоо хүүхдүүдээ машинд үлдээхгүй байхыг зөвлөж байна. Ер нь мэргэжилтнүүд хэт халуунд гэлтгүй, хүүхдийг ганцааранг нь машиндаа орхихгүй байхыг сануулдаг. Харин цаг агаар хэт халуун энэ өдрүүдэд хүүхэд гэлтгүй, өндөр настнууд, хууч өвчтэй хүмүүс, гэрийн тэжээмэл амьтдыг ч цонх нь хаалттай машинд 10 минут ч орхиж явж болохгүйг мэргэжилтнүүд зөвлөдөг юм.

Хуваалцах