Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хэт холын зайн гүйгч Б.Буджаргал Нью Жерси мужид болох зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд орно

Хоёр хөлтэй хүн битгий хэл дөрвөн хөлтэй адуу туулж барамгүй санагдах 780–1300 орчим км замыг зургаагаас арав хоногт туулдаг хэт холын гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэт холын зайн гүйгч Б.Буджаргал Нью Жерси мужид болох зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд орно
Хэт холын зайн гүйгч Б.Буджаргал Нью Жерси мужид болох зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд орно. Зураг: МҮОНРТ

Хоёр хөлтэй хүн битгий хэл дөрвөн хөлтэй адуу туулж барамгүй санагдах 780–1300 орчим км замыг зургаагаас арав хоногт туулдаг хэт холын гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш. Тэгвэл энэ спортын тамирчдыг хэт холын зайн гүйлтийн тэмцээний дэлхийн дөрвөн удаагийн аварга Бямбаагийн Буджаргал ранкаараа дэлхийд тэргүүлж байна.

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд Тайландад болсон 06:00-18:00 цаг хүртэл үргэлжилдэг 12 цагийн 125 км зайн гүйлтийн тэмцээнд аваргалсан. Мөн 2020 оны арваннэгдүгээр сарын сарын 16-22-нд АНУ-ын Флорида мужид зохион байгуулагдсан “Icarus Florida Ultrafest USA” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд түрүүлсэн билээ.

Тэгвэл Б.Буджаргал ирэх тавдугаар сарын 10 –нд АНУ-ын Нью Жерси мужид зохион байгуулагдах зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа аж.

Хуваалцах