Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хэт хүйтэрч 63 хүн амиа алдлаа

Тайландын ихэнхи нутгаар аравдугаар сараас хойш хэт “хүйтэрснээс” болоод сүүлийн гурван сард нийтдээ 63 хүн амиа алджээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус улсын хойд, зүүн хойд болон төвийн нутгаар агаарын температур доошилсноос 27 мужийн 25 сая хүн ихэд зутарч зарим нь өвчин тусч байгаа юм ба

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэт хүйтэрч 63 хүн амиа алдлаа
Хэт хүйтэрч 63 хүн амиа алдлаа. Зураг: МҮОНРТ

Тайландын ихэнхи нутгаар аравдугаар сараас хойш хэт “хүйтэрснээс” болоод сүүлийн гурван сард нийтдээ 63 хүн амиа алджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус улсын хойд, зүүн хойд болон төвийн нутгаар агаарын температур доошилсноос 27 мужийн 25 сая хүн ихэд зутарч зарим нь өвчин тусч байгаа юм байна.

Нас барсан хүмүүсийн хамгийн бага нь нэг сартай хүүхэд бол хамгийн ахмад нь 81 настай хүн аж.

Нийслэл Бангкокт гэхэд л сүүлийн 30 жилд анх удаа агаарын температур +15,6 градус болжээ.

Хуваалцах