Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хэтэвч-инвест” хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн анхааралд!

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/01972 тоот шийдвэрээр “Хэтэвч-Инвест” ХЗХ-г татан буулгаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хэтэвч-инвест” хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн анхааралд!
“Хэтэвч-инвест” хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/01972 тоот шийдвэрээр “Хэтэвч-Инвест” ХЗХ-г татан буулгаж, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэхийг комиссод даалгалаа.

Татан буулгах комисс “Хэтэвч-Инвест” ХЗХ-той холбоотой нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авах тул Санхүүгийн зохицуулах хороо /Хадгаламж, зээлийн хоршооны газар/-нд хандана уу.

Хаяг: Засгийн газрын IV байр, Бага тойруу 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс 15160

Холбоо барих утас: 70117049, 51-264444

ТАТАН БУУЛГАХ КОМИСС

Хуваалцах