Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

ХЭҮК 7 сэдвийн хүрээнд судалгаа хийж УИХ-д хүргүүлжээ

Энэ удаагийн илтгэлийг ХЭҮК-оос 2023 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, комисст ирсэн гомдол, мэдээлэл

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХЭҮК 7 сэдвийн хүрээнд судалгаа хийж УИХ-д хүргүүлжээ
ХЭҮК 7 сэдвийн хүрээнд судалгаа хийж УИХ-д хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

ХЭҮК 7 сэдвийн хүрээнд судалгаа хийж УИХ-д хүргүүлээд байна. Тодруулбал, Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал, Хүүхдийн эрхийн зарим асуудал, Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал, Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт, Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал гэсэн 7 сэдэв багтаж байгаа юм.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжидийн яриаг сонсоно уу.

Mongolian National Radio · ХЭҮК 7 сэдвийн хүрээнд судалгаа хийж УИХ-д хүргүүлжээ

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д хүргүүлсэн.

Энэ удаагийн илтгэлийг ХЭҮК-оос 2023 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, комисст ирсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжийг үндэслэсэн байна.

Хуваалцах