ХЭҮК-оос ээлжит илтгэлийг өргөн барина
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д илтгэдэг билээ. Энэ удаагийн илтгэлийг ХЭҮК-оос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тал
Мэдээллийн алба

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д илтгэдэг билээ. Энэ удаагийн илтгэлийг ХЭҮК-оос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл" нэртэйгээр өнөөдөр УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ удаагийн илтгэлд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл дэх эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, эрүү шүүлтээс ангид байх эрх, жендэрийн эрх тэгш байдал зэрэг дөрвөн бүлэг асуудлыг тусган оруулаад байна.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.


















