ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Хүний эрхийн үндэсний байгууллагад тавигддаг шаардлага Монгол Улсад хэр нийцтэй байна вэ? Парисын зарчимд нийцсэн хараат бус, бие даасан байгууллагын хууль эрх зүйн орчинг
Мэдээллийн алба

Хүний эрхийн үндэсний байгууллагад тавигддаг шаардлага Монгол Улсад хэр нийцтэй байна вэ? Парисын зарчимд нийцсэн хараат бус, бие даасан байгууллагын хууль эрх зүйн орчинг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид олон талаас нь санал бодлоо солилцов.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдан гарах зарим хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран 2019 оны 11 дүгээр сарын 13-нд Төрийн ордонд зохион байгуулж, иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн болон олон улсын байгууллага, олон нийтийн төлөөллийн саналыг сонсов.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нээж, Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслийн шинэчилсэн найруулга, төслийг танилцуулллаа. "Хүний эрхийн үндэсний байгууллагад тавигдах шаардлага ба ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг танилцуулж мэдээлэл хийлээ.





















