Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч эхлэв

Хэвлэл мэдээллийн зөвлөл редакц, сэтгүүлчдийн мэргэжлийн хэм хэмжээ болох “Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг шинэчлэн баталснаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн олон нийтэд түгээсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг иргэдээс хүлээн авч эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч эхлэв
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч эхлэв. Зураг: МҮОНРТ

Хэвлэл мэдээллийн зөвлөл редакц, сэтгүүлчдийн мэргэжлийн хэм хэмжээ болох “Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг шинэчлэн баталснаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн олон нийтэд түгээсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг иргэдээс хүлээн авч эхэллээ.

Иргэдийн гомдлыг зөвлөлийн ёс зүйн хороод хэлэлцээд ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргах юм. Харин уг дүгнэлтийг гаргахын өмнө гомдолд холбогдсон хэвлэл мэдээллийн байгууллагад энэ талаар мэдэгдэж, хариу тайлбар хийх боломжоор хангана.

“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг олон улсын нийтлэг жишгийг баримтлан Монголын сэтгүүл зүйн бодит байдалд тулгуурлан боловсруулж, сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх дэлгэрэнгүй удирдамж, тайлбарын хамт гаргасан болно. Цаашид энэхүү ёс зүйн зарчмыг сэтгүүлчид, редакцуудад таниулах ажил хийхээр төлөвлөж байна.

Гомдлыг “Монгол телевиз” цамхагийн 11-р давхарт байрлах Хэвлэл мэдээллийн зөвлөлийн оффист Даваагаас Баасан гарагт 10.00-12.00, 14.30-17.00 цагт хүлээн авах бөгөөд холбогдох мэдээллийг 7000-0160 утсаар лавлаж болно.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийнwww.mediacouncil.mn/home.shtml;jsessionid=FB9C9783534FE27B69ABC8D0D634C18A веб хуудаст зочилж, “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” болон “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-тай танилцаж болно.

Хуваалцах