Хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхааралд
ОХУ-ын алдар цуутай энэхүү урлагийн байгууллагын тоглолтыг ОХУ-ын БХЯ, Монгол Улсын БХЯ болон Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-тай зөвшилцсөний үндсэнд МҮОНРТ шууд дамжуулан үзүүлэх онцгой эрх эзэмшиж байна.
Мэдээллийн алба

Халхын голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөнд болох А.В. Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, ирэх есдүгээр сарын 3-нд И.Моисеевийн нэрэмжит ардын бүжгийн чуулгын тоглолт болно.
ОХУ-ын алдар цуутай энэхүү урлагийн байгууллагын тоглолтыг ОХУ-ын БХЯ, Монгол Улсын БХЯ болон Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-тай зөвшилцсөний үндсэнд МҮОНРТ шууд дамжуулан үзүүлэх онцгой эрх эзэмшиж байна.
Иймд эдгээр тоглолтын шууд дамжуулалтыг бусад телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, сошиал орон зайд болон бусад хэлбэрээр дамжуулах, бичлэг ашиглах нөхцөлд МҮОНРТ-ийн лого тэмдэг заавал байхыг анхааруулж байна.


















