Хэвлэл мэдээллийн салбарт хамтарч ажиллана
Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулснаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдэж байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Олон нийтийн харилцаа, холбооны сайд Н.А. Никифоров хэлэхдээ, “Энэ бол зөвхөн эхлэл гэж найдаж байна. Бид цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу гарах холбооны шилэн кабелийн сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.