"Хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага" олон улсын симпозиум болж байна
МҮОНРТ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран "Хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага" олон улсын симпозиум "Эм Ай Ю" дээд сургуулийн хичээлийн төв байранд болж байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран "Хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага" олон улсын симпозиум "Эм Ай Ю" дээд сургуулийн хичээлийн төв байранд болж байна.
Энэхүү симпозиумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын салбар хариуцсан холбогдох албаныхан, Гадаад хэргийн яам, БСШУЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтнүүд болоод Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлзүйгээр мэргэжилтэн бэлтгэдэг зарим их, дээд сургуулийн удирдлага, багш оюутны төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцож буй юм.
Симпозиумаар хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны талаарх боловсролын тогтолцоо, цахим ертөнцийн чиг хандлага, хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын туршлагаас суралцах, гадаадын зарим байгууллагатай хамтран ажиллах зэрэг асуудлын хүрээнд ярилцлаа.



















