Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хэвлэл мэдээллийнхэн Төрийн Думтэй хамтран ажиллахаас татгалзав

Оросын 20-иод хэвлэл мэдээллийн байгууллага Төрийн Думтай хамтран ажиллахаас татгалзаад байна. Улс төрчид мэдээллийн байгууллагуудын энэ шийдвэрийг Леонид Слуцкийн бойкот хэмээн нэрлэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэвлэл мэдээллийнхэн Төрийн Думтэй хамтран ажиллахаас татгалзав
Хэвлэл мэдээллийнхэн Төрийн Думтэй хамтран ажиллахаас татгалзав. Зураг: МҮОНРТ

Оросын 20-иод хэвлэл мэдээллийн байгууллага Төрийн Думтай хамтран ажиллахаас татгалзаад байна. Улс төрчид мэдээллийн байгууллагуудын энэ шийдвэрийг "Леонид Слуцкийн бойкот" хэмээн нэрлэжээ. Оросын нийт 20 гаруй сонин, телесуваг Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слускийгийн нэр холбогдсон бэлгийн дарамт үзүүлсэн гэх шуугиантай холбоотойгоор Думын үйл ажиллагааг дамжуулж мэдээлэхээс ийнхүү татгалзаад байгаа юм.

Тэдгээр хэвлэл, мэдээллийн байгууллагуудын жагсаалтад РБК, "Дождь" и "ЭхоМосквы, Коммерсантъ", "Лента.ру" и "Ведомости зэрэг багтжээ. Төрийн Думын гишүүн Леонид Слуцкий сэтгүүлч эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг тухай анх "Дождь" сувгийн Думын сурвалжлагч анх оройн эфирээрээ мэдэгдсэнээр энэ асуудал үүссэн байна.

Энэ асуудлаар Төрийн Думын Ёс зүйн хороо Слуцкийг буруутгаж байгаа үндэслэл хангалтгүй хэмээн үзсэн байна. Тодруулбал, Слуцкий ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэжээ. Гэхдээ сэтгүүлч, сурвалжлагчид ийм бэлгийн дарамтад өртсөн гэдгээ батлах баримттай бол хууль шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй гэдгийг мэдэгдсэн байна.

Хуваалцах