Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэвлэлд гарсан мэдээлэлд хяналт тавьжээ

Энэ сарын 26-ны өдөр “Mongolnews.mn” сайт болон “Өнөөдөр” сонин дээр Өвөрхангай аймгийн “Бат-Өлзий сумынхан ариун дагшин нутаг руугаа хөрөө, сүх барин дайрчээ” нэртэй мэдээлэл нийтлэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэвлэлд гарсан мэдээлэлд хяналт тавьжээ
Хэвлэлд гарсан мэдээлэлд хяналт тавьжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 26-ны өдөр “Mongolnews.mn” сайт болон “Өнөөдөр” сонин дээр Өвөрхангай аймгийн “Бат-Өлзий сумынхан ариун дагшин нутаг руугаа хөрөө, сүх барин дайрчээ” нэртэй мэдээлэл нийтлэгдсэн байна.

Гуравдугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн хэлтэст “Бат-Өлзий сумын нутаг Хойд агуйтын Санж, Сүвээ гэх улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн байна” гэж мэдээлэгдсэний дагуу холбогдох шалгалтыг хийж Сум дундын прокурорын газраас энэ сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 201415010044 дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурор хяналт тавин ажилласан байна.

Хуваалцах