Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэвлэлийн бага хурал болно

“Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих” нийгмийн ухамсрыг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулахад сэтгүүлчдийг уриалан дуудах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, Хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг уг асуудалд хандуулах зорилгоор “Гэр

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэвлэлийн бага хурал болно
Хэвлэлийн бага хурал болно. Зураг: МҮОНРТ

“Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих” нийгмийн ухамсрыг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулахад сэтгүүлчдийг уриалан дуудах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, Хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг уг асуудалд хандуулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” уриан дор асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааныг зарлаад байна.

Сонин, сайт, сэтгүүлийн сэтгүүлчдийн дунд 2014.02.19-нөөс 2014.03.03-ны хооронд зарлаж буй тус уралдаантай холбогдуулан МҮОНРТ-ийн MNB.MN сайт, Олуулаа клуб "Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо"-оос хамтран 2014 оны хоёрдугаар сарын 24-ний 11:00 цагаас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

Лавлах утас: 300995, 99182236, 70127055

Түлхүүр үг:хэвлэлийн хурал
Хуваалцах