Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэвлэлийн хурал болно

Ирэх даваа гарагт буюу 11 дүгээр сарын гуравны өдөр МҮОНРТ-ийн мэдээллийн төвд дараах хэвлэлийн хурлууд болно.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэвлэлийн хурал болно
Хэвлэлийн хурал болно. Зураг: МҮОНРТ

Ирэх даваа гарагт буюу 11 дүгээр сарын гуравны өдөр МҮОНРТ-ийн мэдээллийн төвд дараах хэвлэлийн хурлууд болно. Тодруулбал:

2014.11.03 Даваа гарагт 11 цагт:

Замын –Үүдийн “Борхойн тал – тээвэрчдийн холбоо” ТББ –аас 11 дүгээр сарын зургаанаас хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаагүй зогсоох шийдвэр гаргасныг мэдээлнэ. Уг арга хэмжээний зорилго нь:

Хятад Улсын Эрээн хотын гааль, хорио цээрийн хашааны төлбөрийг бууруулах, мөн энэ төлбөрийг гаалийн бичиг бүрдүүлэлтийн мөнгөтэй нэгтгэж нэг цонхны үйлчилгээтэй болгон шийдвэрлэх.

Эрээн хотод зам тээврийн осол, зөрчилд холбогдсон жолоочийн асуудлыг ажлын хэсгийн оролцоотой шийдвэрлэх.

Хил хоорондын болон хот хоорондын тээврийн бүх жинг манай холбооны оролцоотой тогтоож, хэрэгжүүлэх арга замыг батлах.

Бүх тээвэрчдийн хурлын шийдвэрийн дагуу холбооны санхүүжилтийг боомтын нэг цонхны хураамжинд нэгтгэх.

Боомтын зөвлөлд тээвэрчдийн төлөөллийг оролцуулах.

Хууль бус өмчлөлтөй ТХ-ийг тогтоох эрх бүхий ажлын хэсэг байгуулах гэх мэт асуудлын талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

2014.11.03 Даваа гарагт 12 цагт:

Увс аймгийн Тэс сумын Оюутны зөвлөлөөс Хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах хандивын аянг өрнүүлж буй талаараа хэвлэлийн бага хурал зарлаж байна. Сайн санаат хүмүүсээс хандив цуглуулж хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг орон байртай болгох зорилготой юм. Хамгийн гол нь материаллаг туслалцаа үзүүлэхээс гадна, урлагийн салбарт 30 гаруй жил ажиллаж "Насны намар", "Зүрхний уяа", "Хөдөөний хүн", "Ээжийн чанасан цай" зэрэг олон дууны уран бүтээл туурвисан энэ эгэл хүнд сэтгэлийн дэм өгөх зорилготой юм байна. Хэвлэлийн бага хуралд Увс аймгийн Тэс сумын Оюутны зөвлөлийн 13 гишүүн оролцож, санаачилж буй энэ ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.


ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Утас: 300995, 99159481Утас: 300995, 99182236

Хуваалцах