"Хезболла"-г хар жагсалтанд оруулах эсэхийг шийдвэрлэнэ
Европын Холбооны Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар Ливан дахь "Хезболла" хэмээх цэрэгжсэн бүлэглэлийг террорист байгууллагаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мэдээллийн алба

Европын Холбооны Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар Ливан дахь "Хезболла" хэмээх цэрэгжсэн бүлэглэлийг террорист байгууллагаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Европын Холбоо энэхүү шийдвэрийг батлахад бэлэн байгаа боловч зарим гишүүн улсын идэвхгүй байдал шийдвэр удаашрахад нөлөөлж байна. Учир нь тус бүлэглэлийн зэвсэглэсэн болон улс төрийн жигүүрийг алин болохыг ялгахад бэрх юм. Цаашлаад Ливаны улс төрийн байдлыг улам бүр тогтворгүй болгох муу нөлөөтэй ч байж болзошгүй хэмээн тэд үзэж байна. Энэ асуудлаар шийдвэр гаргахад тус холбооны 28 улсын зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд тэд бүгдээр санал нийлбэл, Европ дахь "Хезболла"-гийн дэмжигчид бүлэглэлдээ мөнгө илгээх, Европын дипломатчид тус бүлэглэлийн гишүүнтэй уулзах эрхгүй болох юм.


















