Хиам, гахайн утсан мах зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэг гэв
Хиам, зайдас, гахайн утсан махыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүдүүн гэдэсний хорт хавдартай холбожээ.
Мэдээллийн алба

Хиам, зайдас, гахайн утсан махыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүдүүн гэдэсний хорт хавдартай холбожээ. Сүүлийн жилүүдэд хийгдсэн 800 гаруй судалгааг эрдэмтдийн баг задлан шинжилжээ. Өдөр бүр 50 граммаас дээш хиам, зайдас идээд байвал бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал 18 хувиар нэмэгддэг аж.
Дашрамд хэлэхэд, бүдүүн гэдэсний хорт хавдар нь манай оронд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа хавдрын төрөл юм.
Эх сурвалж: CNN


















