“Хиам, хиаман бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчид зөвлөлдөв
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэрэглэгч, олон нийтийн эрсдэлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэрэглэгч, олон нийтийн эрсдэлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ахиц гаргана гэсэн зорилтын хүрээнд НМХГ-ын Төв лабораториос “Хиам, хиаман бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын хяналтын лабораторийн чадамжийг сайжруулах зорилгоор энэ сарын 21-ний өдөр зөвлөн туслах сургалтыг зохион байгууллаа.
Дээрх сургалтаар хиам, хиаман бүтээгдэхүүний хяналтын шинжилгээний сүүлийн 3 жилийн судалгаа, дүн шинжилгээ, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх, дотоодын хяналтын лабораторид тавигдах шаардлага, нитритийн хордлого, хүнсний хордлогот халдвар гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өгч сургалтад 24 аж ахуй нэгж, байгууллагын дотоод хяналтын лабораторийн шинжээч, үйлдвэрийн технологич нар хамрагдлаа.


















