"Хичээх өдөр" болов
Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийн дуу хоолойг иргэдэд хүргэх, хүндэтгэл үзүүлэх зорилгоор 11 дүгээр сарын 29нийг “Хичээх өдөр” болгон зарласан.
Мэдээллийн алба

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийн дуу хоолойг иргэдэд хүргэх, хүндэтгэл үзүүлэх зорилгоор 11 дүгээр сарын 29нийг “Хичээх өдөр” болгон зарласан.
“Хичээх өдөр” арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, аймгийн яаралтай түргэн тусламжийн төв /103/ аймгийн Онцгой байдлын газар, авто сургуулиудын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран автомашины цуваа явуулжээ. Цуваанд явсан автомашины урд хэсэгт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлсэн уриалга бүхий хэвлэмэл хуудсыг байрлуулж, иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг сурталчиллаа.





















