Хичээлийн шинэ жилд бэлэн үү
2014-2015 оны хичээлийн шинэ жил ирэх даваа гарагт эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор зах, худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаахаар үнийн судалгаа хийж байгаа хүмүүст зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.
Мэдээллийн алба

2014-2015 оны хичээлийн шинэ жил ирэх даваа гарагт эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор зах, худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаахаар үнийн судалгаа хийж байгаа хүмүүст зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ. “Хархорин”, “Бөмбөгөр”, “Оргил” худалдааны төв, “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд хичээлийн хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үнэ ямар байгааг судлав. Энэ жил дэвтэр, үзэг балны ханшийн тухайд өмнөх жилүүдийнхээс нэмэгдээгүй байна. Харин сурагчийн бэлтгэлийн гутал, хувцас, цагаан цамцны үнэ өссөн байгааг үйлчлүүлэгчид хэлж байлаа.
“Оргил” худалдааны төвийн хороолол дахь салбарын эрхлэгч н.Болорчулуун “Бид захын үнээс хямд үнэтэйгээр, бараа болгоноо бөөний үнээр өгч байгаа” гэж ярилаа. Энд Хятад, Малайз, Герман, Солонгосын цүнх, үзэг балны сав, дэвтэр тэргүүтэй хичээлийн хэрэгсэл зарагдаж байв.
Тухайлбал, Малайзаас орж ирсэн импортын дэвтэр “Оргил” худалдааны төвд:
№ Төрөл Дэвтэр Үнэ ханш 1 А5 хэмжээ 12 хуудас 145 төгрөг 12 хуудас /зурагтай/ 210 төгрөг 24 хуудас 280 төгрөг 32 хуудас 350 төгрөг 48 хуудас 480 төгрөг 60 хуудас 570 төгрөг 80 хуудас 730 төгрөг 96 хуудас 850 төгрөг 32 хуудас 670 төгрөг 2 А4 хэмжээ 48 хуудас 900 төгрөг 60 хуудас 1070 төгрөг 80 хуудас 1370 төгрөг 96 хуудас 1600 төгрөг 3 Зургийн дэвтэр 8 хуудас 410 төгрөг 12 хуудас 520 төгрөг 20 хуудас 710 төгрөг 4 Шугам зургийн дэвтэр 20 хуудас /нимгэн/ 760 төгрөг 20 хуудас /зузаан/ 1080 төгрөг 5 Тэмдэглэлийн дэвтэр Төрөл хэлбэрээс хамаарч 2000-12500 төгрөг
ийм байна. Хятад цүнх 10.100-77.800 төгрөгийн үнэтэй байгаа бол Герман цүнх 31.700-163.000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байв.
“Хархорин” зах дээр “Аз хур”, “Улаанбаатар принт” зэрэг дотоодын үйлдвэрүүдийн дэвтрүүд борлуулагдаж байна. Тус зах зарим үзэсгэлэн худалдааны ханшаас даруй 5-15 төгрөгөөр илүү үнэтэйгээр дэвтрээ зарж байх юм. “Хархорин” захад худалдаа хийж буй иргэд “Цүнх, үзэг балны сав, бусад жижиг хэрэгслүүд боломжийн үнэтэй байгаа” тухай хуучилсан. Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Л.Оюунтөгс энэ жил нэгдүгээр ангид элсэн орох сурагчийн хичээлийн хэрэгслийг цуглуулж байхтай таарсан юм. Тэрээр “Нэгдүгээр ангид орж буй хүүхдийн цүнх, түүн дотор байх ёстой бүх хэрэгслийг цуглуулахад 80 гаруй мянган төгрөг зарцууллаа. Одоо дахиад биеийн тамирын хувцас, пүүз, дүрэмт хувцас худалдан авахад хичнээн төгрөг орохыг мэдэхгүй л байна” гэж ярив.
Тус захад хичээлийн зарим хэрэгсэл
№ Нэр Үнэ ханш 1 Сурагч цүнх 10.000-45000 төгрөг 2 Үзэг балны гэр 800-8000төгрөг 3 Үзгэн балны запас 140төгрөг 4 Үзгэн бал 220-1000төгрөг 5 Тосон бал 180-1000 6 Балын харандаа0.5, 0.7 800-1600төгрөг 7 Цаасны цавуу 600, 1000төгрөг 8 Гортиг 2000-10.000төгрөг 9 Баллуур 220-800төгрөг 10 Бичиг арилгагч 600-1000төгрөг 11 Шугам 300-2250төгрөг 12 Цаасны хайч 800-1500төгрөг 13 Харандаа 100-350төгрөг 14 Буддаг ном 500-2000төгрөг 15 Өнгийн цаас 800-3000төгрөг 16 Үзүүрлэгч 400-1000төгрөг 17 Өнгийн будаг, харандаа 1590-2300төгрөг
төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байв. Нэгдүгээр ангид элсэх хүүхдэд биет үсэг, тоо, үсгийн самбар хэрэгцээтэй байдаг байна. Тэдгээр нэр төрлийн барааг ч зарим эцэг, эхчүүд бэлтгэж байгаа харагдлаа. Харин “Хархорин” захад сурагчийн цагаан цамц 10.000-22.000 төгрөг хүртэл үнийн сонголттой байна. Дунд ангийн хүүхдийн биеийн тамирын хослол 14.000-16.000 төгрөгөөр борлуулагдаж байлаа.
Бидний очёон дараагийн газар “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа. “Оргил” худалдааны төвийн ойролцоо нээгдсэн тус үзэсгэлэн худалдаанд дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн арьсан эдлэл бүхий монгол цүнхний өргөтгөсөн худалдаа болж байна. Цүнхнүүд ханшийн хувьд 60-80 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
Сурагчийн дүрэмт хувцас захуудаар худалдаалагдахгүй байгаа аж. Наймаачдын хэлж байгаагаар “Бидэнд сурагчийн дүрэмт хувцас борлуулах эрх өгөөгүй. Гадуур худалдаалах цэгүүдээр зарагдаж байгаа байх. Иргэд маш их асууж байна” гэж байсан. Энэ хичээлийн жилд шаардагдах бүх дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж албаны хүн мэдээлээд байгаа. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй байгаад эцэг, эхчүүд ам сайтай байгаа юм. Дүрэмт хувцасны худалдаа нийслэлд, Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, “Аса” циркийн гаднах талбай, Ялалтын талбай, “Дүнжингарав” худалдааны төв, Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбай зэрэг газруудад өдөр бүр 09-20 цагийн хооронд болж байна. Мөн аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэгийг нээжээ.


















