Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангахыг үүрэг болгов
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг бүрэн хангаж, сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй бүс бий болгох, зарим замуудад замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг шинээр тавих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр холбогдо
Мэдээллийн алба

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг бүрэн хангаж, сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй бүс бий болгох, зарим замуудад замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг шинээр тавих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох газруудад үүрэг болголоо.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, тус дүүрэгт байрлах Москва хорооллын 9-р байрны гадна дулаалга нурж, иргэд оршин суугчид хүндхэн байдалтай байгааг өнгөрсөн шуурхайгаар танилцуулсан. Энэ асуудал одоо болтол шийдэгдээгүй байна гэж мэдээлсэн.
Энэ асуудлын хөрөнгийн асуудлыг яаралтай шийдэж, иргэдийг хохиролгүй болгох, тухайн барилгыг барьсан гүйцэтгэгч болон, хүлээн авсан Улсын коммиссын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэйг Засаг даргын орлогч санууллаа.


















