Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ

Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны найм дугаар сарын 17-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл хяналт тавих юм. Өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн
худалдаа зохион байгуулах байршил

ХорооБайршилБаянзүрх дүүрэг1ЗургааБөхийн өргөөний ар талын талбайХан-Уул дүүрэг2ТавЯармаг худалдааны төвийн гаднах талбай3Арван тавМахатма Гандигийн гудамж. Хоум плаза супермаркетын гаднах талбайСонгинохайрхан дүүрэг4Арван дөрөвЦамбагарав үйлчилгээний төвийн урд талын талбайСүхбаатар дүүрэг5НэгУлсын драмын эрдмийн театрын хойд талын талбай6ДөрөвЦэрэндоржийн гудамжБаянгол дүүрэг
7
Арван хоёр

Сайхан төвийн гаднах талбайЧингэлтэй дүүрэг8ТавТусгаар тогтнолын талбайБагахангай дүүрэг9НэгДүүргийн төв талбайБагануур дүүрэг10НэгНацагдоржийн талбайНалайх дүүрэг11ХоёрСоёл урлагийн ордны өмнөх талбай

Хуваалцах