Хичээлийн үеэр багш, сурагчид гар утас хэрэглэхийг хориглосон тушаал гаргажээ
БСШУС-ын сайд энэ сарын 16-нд сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай зарим зохицуулалт хийсэн тушаал гаргажээ.
Мэдээллийн алба

БСШУС-ын сайд энэ сарын 16-нд сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай зарим зохицуулалт хийсэн тушаал гаргажээ.
Тушаалаар ЕБС-ийн багш, суралцагч хичээлийн үеэр гар утас хэрэглэхийг хориглосон бөгөөд сургууль бүр цахим хэрэгслийг зохистой ашиглах асуудлаар эцэг, эхтэй гэрээ байгуулах, сургуулийн дүрмэнд сургуулийн орчинд цахим хэрэглээг хэрхэн зохицуулах асуудлыг судалж тусгах, хүүхэд цахим хэрэгсэлд донтохоос сэргийлэх, цахим сүлжээний хяналтгүй хэрэглээ хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар сургалт зохион байгуулах, зохисгүй хэрэглээнээс хамаарч гэмт халдлага, хүчирхийллийн хохирогч болохоос хүүхдийг хамгаалах, гар утас, цахим хэрэгслийн ялгаатай байдлаас үүсэх тэгш бус байдал, харилцааны зөрчил үүсэхээс хамгаалах чиглэлээр сурагчдын саналыг авч сургуулийн дүрмэнд оруулан хэрэгжүүлэх үүргийг ЕБС-ийн захирлуудад өглөө.
Түүнчлэн энэхүү тушаалаар багш, сурагчид гол үйл ажиллагаа болсон хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь сургалтын чанарт эерэг нөлөөлөл үзүүлэх учраас зөвхөн хичээлийн үеэр хэрэглэхийг хориглосон байна. Харин завсарлага, хичээлийн бус цагаар хэрэглэх нь нээлттэй бөгөөд зөв зохистой хэрэглээнд сургахад чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгджээ.
Тушаалыг ЭНДЭЭС үзнэ үү.


















