Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хичнээн ядарсан ч гэсэн хэзээ ч дуудсан хүрээд л ирэх гайхалтай залуус

Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2017.06.14-нд "Говь" ХХК-ийн байранд гарсан гал түймрийн талаар маш сайн санаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хичнээн ядарсан ч гэсэн хэзээ ч дуудсан хүрээд л ирэх гайхалтай залуус
Хичнээн ядарсан ч гэсэн хэзээ ч дуудсан хүрээд л ирэх гайхалтай залуус. Зураг: МҮОНРТ

Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2017.06.14-нд "Говь" ХХК-ийн байранд гарсан гал түймрийн талаар маш сайн санаж байна. Хамгийн мартагддаггүй нь шөнөжингөө галтай ноцолдож, ямар ч зав чөлөөгүй ажилласан Онцгой байдлын аврагч залуус маань ажлын хувцастайгаа машиныхаа сүүдэрт гал унтраасныхаа дараа тэр чигээрээ амарцгааж байгаа тэр зураг.

Тэгэхэд л би өргөсөн тангарагтаа үнэнч, ажил мэргэжилдээ тууштай, жинхэнэ эрчүүдийн үлгэр жишээ болсон тэр залуусаар маш их бахархаж, бас хачин их өрөвдөж билээ. Тэр үед би бага хүүгээ хараад гэртээ суудаг байлаа. Гэтэл ямар нэгэн байдлаар тэр залууст тус болмоор, ачийг нь хариулмаар, бахархаж хүндэтгэсэн сэтгэлээ илэрхийлмээр санагдаад болж өгдөггүй, бүр тайван сууж чаддаггүй. Дансаа шалгатал ердөө л 20,000 төгрөг байж таарав. Ингээд бага хүүгээ дагуулаад дэлгүүр орж "утаанд хордсон хүмүүст сүү өгдөг юм гэсэн" гэдэг бодол хамгийн түрүүнд төрсөн учраас бүх мөнгөндөө цаасан савлагаатай сүү аваад гэрийн хажуугийн гал унтраах 10-р анги руу ортол нөгөө эрэлхэг залуус маань ирээгүй л байлаа. Тэгээд жижүүрээс нь асуутал "галын голомт бүрэн унтарч дуустал ирэхгүй, дахиад хонож ч магадгүй" гэдгийг сонсоод эгээтэй л уйлчихаагүй.

Ямартай ч авчирсан сүүнүүдээ жижүүрт өгчихөөд гарч явахдаа "эд нар ийм "лаг" хэрнээ яагаад тийм даруухан юм бэ" хэмээн бодож билээ. Хичнээн ядарсан ч гэсэн хэзээ ч дуудсан хүрээд л ирэх гайхалтай залуустаа үргэлж талархаж явдаг.

Та нар миний, ард түмнийхээ бахархалт залуус шүү.

Кино зохиолч, найруулагч Л.Таванбаяр

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах