Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хий дарах ардын уламжлалт аргууд

Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хий дарах ардын уламжлалт аргууд
Хий дарах ардын уламжлалт аргууд. Зураг: МҮОНРТ

Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.

1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах

- Хөх аргал, хомоолын утаа
- Ясны хиншүү
- Толгой, шийрний хярвас
- Шар эсгийний хярвас
- Хуушуур, буузны үнэр
- Цууны үнэр
- Сонгино, гааны үнэр
- Сармисны үнэр

2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах

- Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
- Халуун яс
- Жигнэсэн мах
- Хуушуур
- Шар тос
- Чөмөгний тос
- Ургамлын үрийн тос
- Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах

- Ясны шөлөнд хийсэн бантан
- Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
- Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)

Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)

150 гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3 гр шар тос, 5 гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх

Арвидсан хийг цагаанаар дарах

15 гр замбайн гурилыг 5 гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.

- Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.

- Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух

- 50 гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух

- Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.

- Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
- Хонины махтай гурилтай шөл
- Адууны мөлжсөн ясны шөл
- Халгайн зутан

Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.

Хий босох цагууд:

- Өглөө: 7.40-11.40
- Орой: 17.40-19.40

Хийн цэгүүд:

- Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
- 2 чихний арын төвгөр
- 2 чихний нүх
- 2 чамархай
- Хүн хонхор
- Ооч
- Эгэмний сэтэрхий
- Эгэмний төвгөр
- Хүйс
- Умдаг ясны дээд тал
- 2 бөөр тушаа (араас)
- Олон уулзах
- Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
- 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
- Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
- Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)

Эх сурвалж: budda.mn

Хуваалцах