Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хийлдэг гудастай хөвж явсан 6 хүүхдийг аварчээ

Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 9-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хийлдэг гудастай хөвж явсан 6 хүүхдийг аварчээ
Хийлдэг гудастай хөвж явсан 6 хүүхдийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 9-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Гүрмийн нууранд хийлдэг гудастай хөвж явсан бага насны 6 хүүхдийг авран хамгаалж, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна.

Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах