Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хийлдэг тоглоом авахгүй байхыг анхааруулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан БНХАУ-ын зүгээс хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг ахин анхааруулсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хийлдэг тоглоом авахгүй байхыг анхааруулжээ
Хийлдэг тоглоом авахгүй байхыг анхааруулжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан БНХАУ-ын зүгээс хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг ахин анхааруулсан байна. Тус улсын хувьд өнгөрөгч хоёрдугаар сард энэхүү хийн бөмблөгүүдийг худалдаанаас бүр мөсөн гаргаснаа мэдэгдэж байсан боловч худалдаа эрхлэгчид зарж борлуулсаар байгаа юм.

Хүүхдүүдийн анхаарлыг татдаг тус хийн бөмблөгнөөс болж олон хүүхэд түлэгдэж, зарим нь эрэмдэг болон үлджээ. Учир нь бөмбөлөгийн хажууд хэн нэгэн этгээд тамхиныхаа ишийг унтраалгүй хаях, эсвэл ил гал гаргахад л бөмбөлөг дэлбэрдэг юм. Тодруулбал тус бөмбөлгүүдийг азотын хийгээр хийлдэг гэнэ.

Үүнтэй холбогдуулан удахгүй болох гэж буй хүүхдийн баяраар азотын хийгээр хийлсэн бөмблөг хүүхэддээ авч өгөхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Хуваалцах