Хийлдэг завь, гудас, хөвөгч тоглоом биш
Гол, усны ослоос урьдчилан сэргийлж, зориулалтын бус хэрэгслийг аврах хэрэгсэл мэт ашиглахгүй байхыг анхаарна уу.
Мэдээллийн алба

Хийлдэг завь, гудас, хөвөгч нь аврах хэрэгсэл биш бөгөөд зориулалтын дагуу ашиглах шаардлагатай.
* Хийлдэг завь, гудас, хөвөгчийн бүрэн бүтэн байдлыг шалгах.
* Хийлдэг завь, гудсыг усан замын тээврийн хэрэгслээр чирэхээс зайлсхийх.
* Завинд суухаас өмнө зорчигч бүр аврах хантааз өмсөх.
* Завинд хөдөлгөөн хийхгүй, тэнцвэртэй байдлаа хадгалах.
* Хөдөлгөөний үед босох, суудал солихгүй байх.
* Шуурга, хүчтэй салхитай үед хийлдэг завь, гудас, хөвөгч ашиглахгүй байх.
* Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хийлдэг завь, гудас ашиглахаас татгалзах.
* Цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.
Гол, усны ослоос урьдчилан сэргийлж, зориулалтын бус хэрэгслийг аврах хэрэгсэл мэт ашиглахгүй байхыг анхаарна уу.



















