Хиймэл амьсгалыг хэрхэн хийх вэ
Амьсгалын дутагдалд орсон хүнийг дээш харуулан хэвтүүлж, нуруугаар нь хатуу гадаргатай газарт хэвтүүлсэн байна.
Мэдээллийн алба

Юуны өмнө гэмтэлд орсон, эсвэл бие нь муудсан хүний судсыг барьж үзнэ. Судас барихдаа том хүний гарын хэсэг, харин хүүхдийн судасны лугшилтыг суганы хэсэгт нь дарж үздэг. Судасны лугшилт мэдрэгдэхгүй бол яаралтай эмч дуудах хэрэгтэй.
Амьсгалын дутагдалд орсон хүнийг дээш харуулан хэвтүүлж, нуруугаар нь хатуу гадаргатай газарт хэвтүүлсэн байна. Хэрэв тухайн хүн нуруу, нугасны гэмтэл авсан бол хатуу банз, мод зэргийг нуруунд нь эвж, аль болох хөдөлгөөнгүй хэвтүүлэх нь тустай. Мөн тухайн хүнийхээ чөлөөтэй амьсгалах нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд толгойг нь арагш гэдийлгэж өгнө.
Хиймэл амьсгал хийхдээ нөгөө хүнийхээ аман дээр нимгэн даавуу, хамрын алчуур тавьж өөрөө гүнзгий амьсгаа аван тусламж үзүүлж байгаа хүнийхээ аманд зайгүй шахаж уушги руу нь сайтар хүчтэй үлээж өгнө. Ингэхдээ нэг гараа тусламж үзүүлж буй хүнийхээ духан дээр нь тулж, харин хуруугаараа хамрыг нь сайтар чимхсэн байдалтай хийнэ. Хиймэл амьсгалыг минутад 16-20 удаа байхаар тооцож түргэн, түргэн хийх бөгөөд амьсгал гарсны дараа судасны лугшилтыг дахин шалгана. Шалгасны дараа цээжин дээр нь 4-6 удаа огцом дарж, амьсгалыг дахин шалгах маягаар явна. Үүнээс гадна хамраар амьсгал өгч болно. Ингэхдээ ерөнхий арга барил нь дээрхтэй төстэй бөгөөд тухайн хүнийхээ амыг сайтар дарсан байх хэрэгтэй. Мөн эрүүг нь бага зэрэг дээшээ өргөсөн байх шаардлагатай.
Тухайн хүнээ сэхээ оруулахын тулд энэ аргыг 1-6 минутын хугацаанд үргэлжлүүлсээр байна. Цусны эргэлт, амьсгалын үйл ажиллагаа сэргэсэн эсэхийг судсыг ойр ойрхон барьж үзэж мэднэ.
Хүүхдийн хувьд хиймэл амьсгалыг ам, хамарт нэг дор үлээж өгөн, зүрхний иллэгийг бага насны хүүхдэд 2 хуруугаар, 6-15 насны хүүхдэд 1 гараараа хийнэ. Хиймэл амьсгал, зүрхний иллэг хоёр нь харилцан нарийн уялдаа холбоотой юм.


















