Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгасагч пуужин туршсан хэмээн буруутгав

Зарим улс орнууд Умард Солонгосыг эрдэм шинжилгээний зориулалттай хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгасагч баллистик пуужин туршсан байж магадгүй гэж сэрдэж байна. Умардын өнгөрсөн сард хийсэн цөмийн туршилт

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгасагч пуужин туршсан хэмээн буруутгав
Хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгасагч пуужин туршсан хэмээн буруутгав. Зураг: МҮОНРТ

Зарим улс орнууд Умард Солонгосыг эрдэм шинжилгээний зориулалттай хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр тив алгасагч баллистик пуужин туршсан байж магадгүй гэж сэрдэж байна. Умардын өнгөрсөн сард хийсэн цөмийн туршилт болон сая хөөргөсөн пуужинтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэмэлт хориг арга хэмжээ тогтооно гэдгээ мэдэгдээд байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны тооцоолсноор Умардын сая хөөргөсөн пуужин 12 мянган км зайд тусах чадвартай аж.

Үүнтэй холбогдуулан АНУ Умардын хөрш, өөрийн холбоотон Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ байршуулах талаар яриа хэлэлцээ эхлүүлжээ. Дундын зайн баллистик пуужинг амдан устгах зориулалттай хөдөлгөөнт “THAAD” системийг Өмнөд Солонгост байршуулах тухай энэ хэлэлцээ Хятадын эрх баригчдын санааг зовоож байгаа юм. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай ярихдаа “Аливаа улс өөрийн аюулгүй байдлыг хамгаалахдаа бусад улсын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хохироох ёсгүй” гэсэн байна.

Хуваалцах