Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хиймэл оюун ухаан 50 жилийн дараа гэхэд супер хүн шиг хүчин чадалтай болно

“Википедиа” компанийн үүсгэн байгуулагч Жимми Уэльс Euronews агентлагт өгсөн ярилцлагадаа ChatGPT буюу хиймэл оюунт автомат хариулагч нь одоогоор дөнгөж хөгжих шатандаа яваа, алдаа маш их гаргадаг, гэхдээ 50 жилийн дараа гэхэд супер хүн шиг хүчин чадалтай болно гэж таамагл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хиймэл оюун ухаан 50 жилийн дараа гэхэд супер хүн шиг хүчин чадалтай болно
Хиймэл оюун ухаан 50 жилийн дараа гэхэд супер хүн шиг хүчин чадалтай болно. Зураг: МҮОНРТ

“Википедиа” компанийн үүсгэн байгуулагч Жимми Уэльс Euronews агентлагт өгсөн ярилцлагадаа ChatGPT буюу хиймэл оюунт автомат хариулагч нь одоогоор дөнгөж хөгжих шатандаа яваа, алдаа маш их гаргадаг, гэхдээ 50 жилийн дараа гэхэд супер хүн шиг хүчин чадалтай болно гэж таамаглаж байгаагаа хуваалцсан байна. Ирээдүйд хэдийгээр хүний ухааныг гүйцэх хэмжээнд хөгжиж магадгүй ч өнөөгийн хүчин чадлаараа хүний үйл ажиллагаанд туслах үүрэг гүйцэтгэхэд боломжийн чадамжтай гэж мөн дурдсан байна. ChatGPT нь АНУ-ын OpenAI компанид харьяалагддаг, хүний асуусан асуултад яг хүн шиг хариулж, эсээ бичих, дууны шүлэг зохиох, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх чадамжтай. Гэхдээ заримдаа баримтын алдаа гаргадаг тул одоохондоо 100 хувь найдах аргагүй технологи юм.

Хуваалцах