Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хиймэл оюун ухаан дэлхийн хэмжээнд 11 их наяд еврогийн хохирол учруулж болзошгүй

Хиймэл оюун ашиглаж үйлдсэн кибер гэмт хэргийн дэлхий дахинд учруулах хохирол 2025 онд 11 их наяд еврод хүрнэ гэж шинжээчид тооцоолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хиймэл оюун ухаан дэлхийн хэмжээнд 11 их наяд еврогийн хохирол учруулж болзошгүй
Хиймэл оюун ухаан дэлхийн хэмжээнд 11 их наяд еврогийн хохирол учруулж болзошгүй. Зураг: МҮОНРТ

Хиймэл оюун ашиглаж үйлдсэн кибер гэмт хэргийн дэлхий дахинд учруулах хохирол 2025 онд 11 их наяд еврод хүрнэ гэж шинжээчид тооцоолжээ.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун хурдацтай хөгжиж байгааг дагаад кибер гэмт хэргүүд ч улам бүр уян хатан болж байна.

Хиймэл оюунаар хийдэг deepfake бичлэгээр залилан хийх эрс нэмэгдсэн. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг хиймэл оюуны ачаар энгийн нүдээр олж харах нь битгий хэл мэргэжлийн хүмүүс ч шууд таних боломжгүй хэт их сайжирч байгаа нь гол асуудал болж байна.

Урьд нь мессенжерээр текст хэлбэрээр дансны залилан хийдэг байсан хүмүүс deepfake-ийн тусламжтай видео мессежээр залилан хийж байна.

Кибер халдлага залиланд өртөж байгаа хүмүүсийн хохирлын хэмжээ жил тутам 295 тэрбум еврогоор тоологдож байна гэсэн судалгаа байна.

Мөн жил ирэх тусам энэ хохирлын хэмжээ 15 хувиар өсөх хандлагатай гэдгийг тооцоолжээ.

Хуваалцах