Хиймэл оюун ухаант “ALPHA-GO” програм бие дааж суралцах бүрэн боломжтой болжээ
19x19 хэмжээтэй нүүдлээр тоглодог “Gо” нэртэй хөлөгт тоглоомын дэлхийн аваргыг хожиж чадсан хиймэл оюунт ухаант “ALPHA-GO” програм олон улсад эрдэмтэн, судлаачдын анхаарлыг ихээр татсаар байна.
Мэдээллийн алба

19x19 хэмжээтэй нүүдлээр тоглодог “Gо” нэртэй хөлөгт тоглоомын дэлхийн аваргыг хожиж чадсан хиймэл оюунт ухаант “ALPHA-GO” програм олон улсад эрдэмтэн, судлаачдын анхаарлыг ихээр татсаар байна. Мэргэжилтнүүд тус технологи бүхий компьютерийн програм энэ хэмжээнд 2020-2025 оныг хүртэл хүрэхгүй гэж таамаглаж байсан юм. Гэсэн ч тэдний таамаг судалгаа хамаагүй түрүүлж, яарч гаргасан дүгнэлт гэдгийг “ALPHA-GO” нотлон харуулсан юм. Харин сүүлд мэдээлж байгаагаар, тус програм гадны ямар нэгэн тусламжгүйгээр бие даан өөрөө суралцах боломжтой, чадвартай болсон талаар онцолж буй юм байна.

Энэ нь хиймэл оюун ухаант програм хөгжүүлэгчдийн хувьд ирээдүйн технологийн боломжит хэмжээнд нэг алхмаар ойртсон гэх дүгнэлтийг гаргахад хүргэсэн байна. Шинэчлэгдсэн загварын “ALPHA-GO” програмыг “ALPHA-GO ZERO” гэж нэрлэжээ. Тус програмд тоглоомын дүрмийг суулгаж өгөх эхний шатны мэдээллийг суулгаж эхэлснээс хойш програм автоматаар тухайлбал8 өөрөө тоглоомын арга барил, нүүдлийн боломжит үйлдлийн талаарх мэдээллийг боловсруулж чаджээ. Түүнчлэн тус програмыг хөгжүүлэгчдийн санаанд ороогүй хэд хэдэн хожлын нүүдлийг ч өөрөө санаачлан програмчилсан байна.
Мэргэжлийн өндөр түвшний тоглогчид энэ хэмжээнд чадварлаг, ухаалаг тоглож сурахын тулд олон жилийн дадлага, туршлага хуримтлуулах шаардлагатай байдаг талаар онцолж байгаа юм. Харин үүнийг “ALPHA-GO ZERO” ердөө гуравхан өдрийн дотор суралцжээ. Сонирхолтой нь тус шинэ програмыг өмнөх “ALPHA-GO” загвартай нь тоглуулж өрсөлдүүлж туршсан байна.

Эцсийн үр дүнд дэлхийн шилдэг "Gо" тоглоомын аваргыг хожсон “ALPHA-GO” програм шинэ загварын програмд 100-г харьцах нь тэг гэсэн оноогоор цэвэр ялагдал хүлээжээ. Цаашид энэ технологи улам хөгжих ирээдүй байгаа гэдгийг эх сурвалжууд нь онцолсон юм.


















