Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан 2 төрлийн робот өсгөгчөө танилцуулав

Технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын “Байдү” компани хиймэл оюун ухаант технологиор хангагдсан 2 төрлийн робот өсгөгчөө танилцуулсан байна. “Равэн” нэртэй энэ ухаалаг өсгөгч Майкрософтийн Кортана, Амазоны Алекс зэрэг технологийн дуут хоолойн команд хүлээн авагчтай юм байна. Анх Бээжинд болсо

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан 2 төрлийн робот өсгөгчөө танилцуулав
Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан 2 төрлийн робот өсгөгчөө танилцуулав. Зураг: МҮОНРТ

Технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын “Байдү” компани хиймэл оюун ухаант технологиор хангагдсан 2 төрлийн робот өсгөгчөө танилцуулсан байна. “Равэн” нэртэй энэ ухаалаг өсгөгч Майкрософтийн Кортана, Амазоны Алекс зэрэг технологийн дуут хоолойн команд хүлээн авагчтай юм байна. Анх Бээжинд болсон Байдүгийн олон улсын бага хурлын үеэр олон нийтэд танилцуулжээ.

Гэрийн цахилгаан хэрэгслүүд бүгд ухаалаг болж хувиран шинэчлэгдсээр байна. Ухаалаг өсгөгчийн зах зээлд дэлхийн томоохон компаниуд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулсаар байгаа нь зах зээл дэх өрсөлдөгчдийг улам нэмэгдүүлж байгаа юм. Харин Хятадын Байдү компанийн танилцуулаад байгаа энэ өвөрмөц шийдэл бүхий 2 төрлийн өсгөгч нь дан ганц дууны дуугаралтыг гаргахаас гадна хөгжмийн хэмнэлт тааруулан төрөл бүрийн хөдөлгөөн хийдэг байна. тийм учраас робот өсгөгч гэж нэрлэсэн. Эхний хэсэгт харуулж байгаа энэ Равэнэйч нэртэй өсгөгч ирэх сард худалдаанд 256 ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж эхлэх юм. Үүнийг равэнтэк болон Тийнэйж инженэйрингийн хөгжүүлэгчид бүтээсэн.

Мэдрэгч дэлгэцтэй, утасгүй интернетийн вай-цай сүлжээгээр ажиллана. Мөн үүнийг ашиглан гэрийн ухаалаг төхөөрөмжүүдийг удирдаж болдог. Харин үүний дараах загвар болох Равэн ар нэртэй робот өгсөгч нь гэрэлттэг дэлгэцтэй роботын гар бүхий нэмэлт төхөөрөмжтэй. Мөн л хэмнэлд тааруулан бүжиглэж, дурын хөдөлгөөнүүдийг хийж чаддаг. Одоо дуу хөгжим сонсохдоо дуртай дуугаа хэлээд ухаалаг өсгөгчтэйгээ хамт бүжиглэж болдог болжээ.

Хуваалцах